
.jpg)
Итали–Боловсрол, соёл, шинжлэх ухааны өлгий
Итали бол Европын соёл, урлаг, шинжлэх ухааны өлгий нутаг бөгөөд дэлхийд нэр хүндтэй, эртний түүхтэй их, дээд сургуулиудтай. Энэхүү улс нь олон улсын оюутнуудад өндөр чанартай боловсрол, өргөн хүрээтэй сургалтын хөтөлбөр, соёлын олон талт баялаг туршлага санал болгодог.

Яагаад Италид сурах вэ?
Олон улсын хөтөлбөрүүд
Итали улс бакалавр, магистрын 500 гаруй англи хэл дээрх хөтөлбөрүүдийг санал болгодог.
Түүхэн боловсролын систем
Дэлхийд нэр хүндтэй, эртний түүхтэй их, дээд сургуулиудтай тул чанар өндөр. Болоньягийн боловсролын систем (Bologna Process) нь Европын их сургуулиудын жишиг стандарт болсон.
Хямд сургалтын төлбөр, тэтгэлэг
Италийн их сургуулиуд нь бусад барууны орнуудтай харьцуулахад сургалтын төлбөр маш бага бөгөөд олон улсын оюутнуудад зориулсан олон төрлийн тэтгэлэг олгодог.
Соёл, аялал жуулчлал
Итали бол дэлхийн хамгийн олон ЮНЕСКО-гийн өв соёлын газартай улс. Та энд суралцах хугацаандаа Ромын Колизей, Ватикан, Миланы Дуомо зэрэг түүхэн газруудаар аялж, амьдрах боломжтой. Мөн европын бусад орнуудаар чөлөөтэй зорчиж болно.
Ажлын боломжууд
Суралцах хугацаандаа ажиллах эрхтэй бөгөөд төгссөний дараа Европын холбоонд ажиллах боломж өндөр. Инженер, мэдээллийн технологи, бизнесийн чиглэлээр Италид төгсөгчдөд олон ажлын санал ирдэг.
Та Италид суралцахыг хүсэж байна уу?
Өөрт тохирсон их сургуулиа сонгож, дэлхийн түвшний боловсрол эзэмшээрэй!
