top of page

DSU тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?

  • Их сургуульдаа элсэх – Италийн их сургуульд элсэн орсон байх ёстой.

  • ISEE болон орлогын бичиг баримт бүрдүүлэх – Санхүүгийн байдлаа нотлох баримт шаардлагатай.  

  • Онлайн өргөдөл гаргах – DSU-ийн албан ёсны вэбсайт эсвэл тухайн их сургуулийн DSU хэсгээр дамжуулан мэдүүлнэ.

  • Хариу хүлээх – Ихэнх тохиолдолд 9-10 сард дүн гарах бөгөөд хожим баталгаажуулалт хийдэг.  

DSU тэтгэлэг – Италид суралцахад санхүүгийн дэмжлэг

DSU (Diritto allo Studio Universitario) Тэтгэлэг нь Италийн засгийн газраас санхүүгийн боломж багатай оюутнуудад зориулан олгодог тэтгэлэг юм. Энэхүү тэтгэлэг нь сургалтын төлбөр, оюутны байр, хоол хүнс, унааны зардлыг хөнгөлөх зорилготой.  

 DSU тэтгэлэг авахын давуу тал 

 

Сургалтын төлбөрийн хөнгөлөлт – Тэтгэлэг авсан тохиолдолд сургалтын төлбөр (их сургуулийн татвар) бага байдаг, зарим тохиолдолд бүрэн чөлөөлөгдөнө.  

 

Байр, амьжиргааны дэмжлэг – Оюутны байр үнэ төлбөргүй эсвэл маш хямд үнээр олгогдоно.  

 

Хоолны карт (Mensa Card) – Их сургуулийн хоолны газарт хөнгөлөлттэй үнээр хооллох боломжтой.  

 

Унааны хөнгөлөлт – Олон хотод нийтийн тээврийн төлбөрийг бууруулдаг.

 

8000 евро хүртэлхи Бэлэн мөнгө – Зарим бүс нутагт амьжиргааны зардалд зориулсан мөнгөн тэтгэлэг олгодог.  

Хэн өргөдөл гаргах боломжтой вэ?

  • Европын болон гадаадын бүх оюутнуудад нээлттэй.

  • Орлогын шаардлага хангасан (ISEE < тодорхой түвшин) байх.  

  • Итали дахь их сургуульд элссэн байх.  

The oldest university in Europe.jpg

Бидний эрхэм зорилго-

таны боловсрол

7210-4302
novamitsuko@gmail.com

Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Засгийн газрын 12-р байр, өргөтгөл

"Барилга корпораци-305 тоот"

Холбоо барих

bottom of page