
Бидний түүх
Mitsuko Nova Education & Travel Center нь 2019 онд байгуулагдаж, анх Япон улсын хэлний бэлтгэлийн хөтөлбөрүүдэд оюутан зуучлах үйл ажиллагаагаар эхэлсэн.
Өнгөрсөн хугацаанд бид Японы нэр хүндтэй хэлний сургуулиудтай хамтран ажиллаж, нийт 113 оюутныг амжилттай зуучилсан бөгөөд тэдний олонх нь цааш их, дээд сургуульд элсэн суралцаж, ажил мэргэжлийн замаа амжилттай эхлүүлсэн.
2022 оноос эхлэн Mitsuko Италийн боловсролын салбарт чиглэсэн шинэ хөтөлбөрүүдийг нэвтрүүлж, Италид суралцах хүсэлтэй монгол оюутнуудад зориулсан зуучлал, зөвлөгөөний үйлчилгээг өргөжүүлсэн.
Энэ шинэ чиглэлийн хүрээнд бид Италид 8 жилийн турш суралцаж, ажиллаж, амьдарсан туршлагатай мэргэжилтэнтэй хамтран, монгол оюутнуудад итали хэл, соёлыг бодитоор танин мэдүүлэх, гадаадад суралцах замыг хялбарчлахыг зорьж байна.
Өдгөө Mitsuko нь Итали болон Япон улс руу их, дээд сургууль, хэлний бэлтгэл, аялал, орчуулгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цогц төв болон хөгжөөд байна.
“Мөрөөдлөө зоригтой эхлэ — бид хамт байна.”

Б. Түвшинтөгс
-
National University of Mongolia- Bachelor in Italian studies & languages
-
University of Bologna, Italy— Bachelor in Political Science & International Relations
-
University of Insubria, Italy — Master’s in Communication Sciences and Techniques