
Бидний түүх
Mitsuko Education & Travel Center нь 2019 онд байгуулагдаж, анх Япон улсын хэлний бэлтгэлийн хөтөлбөрүүдэд оюутан зуучлах үйл ажиллагаагаар эхэлсэн.
Өнгөрсөн хугацаанд бид Японы нэр хүндтэй хэлний сургуулиудтай хамтран ажиллаж, нийт 113 оюутныг амжилттай зуучилсан бөгөөд тэдний олонх нь цааш их, дээд сургуульд элсэн суралцаж, ажил мэргэжлийн замаа амжилттай эхлүүлсэн.
2022 оноос Mitsuko Nova болон үйл ажиллагаагаа өргөжүүлж, Италид суралцах хүсэлтэй монгол оюутнуудад зориулсан зөвлөгөө, зуучлал, мэдээллийн үйлчилгээг хөгжүүлж эхэлсэн. Манай багт Италид олон жил суралцаж, ажиллаж, амьдарсан туршлагатай мэргэжилтнүүд оролцож, оюутнуудад бодит туршлага дээр суурилсан зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэг.
Өнөөдөр Mitsuko Nova нь зөвхөн зуучлалын төв биш, харин гадаадад суралцахыг хүссэн оюутнуудад зориулсан мэдээлэл, зөвлөгөө, хамтын нийгэмлэг бүхий боловсролын экосистем бий болгохыг зорьж байна.
Бид оюутнуудыг зөв мэдээлэл, мэргэжлийн дэмжлэг, болон туршлагатай оюутнуудтай холбох замаар гадаадад суралцах замыг илүү ойлгомжтой, найдвартай болгохыг нь зорин ажиллаж байна.

Б. Түвшинтөгс
-
National University of Mongolia- Bachelor in Italian studies & languages
-
University of Bologna, Italy— Bachelor in Political Science & International Relations
-
University of Insubria, Italy — Master’s in Communication Sciences and Techniques